Сурагчид номын сантай боллоо
2017-02-09

Бяцхан сурагчид номын сантай боллоо

 
“Номтой нөхөрлөе” төслийн хүрээнд  Баянзүрх дүүргийн 132 дугаар бага сургуулийн “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” номын сан өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төслийг “Нобелийн шагналтнууд ТББ”, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар хамтран хэрэгжүүлсэн юм. Номын сангийн нээлтэд 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр, Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр,  ИТХ-ын төлөөлөгч Э.Эрдэнэ, 132 дугаар сургуулийн захиргаа болон бяцхан уншигчид оролцов. Хүүхдийн номын сан  хүүхэд, багачуудад зориулсан үлгэр, уран зохиол, математик, дүрслэх урлаг зэрэг 10 гаруй сая төгрөгний номын фондтой.
 
 Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 120 хүүхдийн ортой цэцэрлэг, 180 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор 168 хүүхэд суралцаж байна.
Shuud.mn
Сонин хачин