“Эрдэнэт” үйлдвэрийг шалгаж байна

img

 

Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2016 оны жилийн эцсийн байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна. Шалгалтыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хуульзүйн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж буй юм.

 

Шалгалт нь үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, авлага, өглөгийн дүн, худалдан авалт, гэрээ хэлцлийн үр дүн зэрэг чиглэлээр хийгдэнэ.

 

Цаашид Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт оруулахаар төлөвлөж байгаа. Хамтарсан томоохон шалгалтаар эдийн засаг, санхүүгийн зөрчил, маргаантай байгаа асуудлуудад нэгдсэн дүгнэлт өгөх зорилготой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tstststs:
Mangaruud jinhene tenegtej ehellee dee.
2017-02-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-09
Шинжээч:
Шахааны орлогоос нь хуваалцах гэж шалгаж байгаа гэж шуугиж байна. Ортой байхаа.
2017-02-09
Зочин:
Шалгалт хийж байгаа нь гэж буцаах ажилд саад хийж байж магадгуй Шууд хурааж аваад дараа нь шалгахад их юм гарнадаа
2017-02-09