Агаарын ажиллагааны үеэр Турк цэргүүд амиа алджээ

ОХУ-ын тусгай хүчин өчигдөр Сирид орогнож буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгсөн талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Уг цэргийн ажиллагааны үеэр санамсаргүйгээр Туркийн гурван цэрэг амиа алдсан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас уламжлав. Оросууд Сирийн Аль-Баб хотноо агаараас цохилт өгсөн байна. Уг хотноо террористууд бүгэж буй юм.
Мөн агаарын ажиллагааны үеэр энгийн 11 иргэн өртжээ. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байна. ОХУ, Турк өнгөрсөн сараас эхлэн террористуудад агаараас цохилт өгч буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ