Хүчтэй давалгааны улмаас 100 гаруй халим эрэг дээр шидэгджээ

Шинэ Зеландын өмнөд хэсгийн далайд хүчтэй давалгаа үүссэний улмаас 100 гаруй халим эрэг дээр шидэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Халим эрэг дээр гарч ирсэнтэй холбогдуулан иргэдийн далайн эрэг хавьцаа ойртохгүй байхыг уриалан, хорио цээрийн бүс тогтоожээ.
Халимуудыг далай руу буцааж оруулах ажилд 400 гаруй аврагчийг дайчилж байна.
Гэхдээ эрэг дээр шидэгдсэн халимуудын 75 орчим хувь нь амиа алдсан талаар аврах ажиллагааг удирдагч буй Иона мэдэгджээ. Тэрбээр фэйсбүүк хуудастаа “Бид бүхий л хүчээ дайчилж, нэг ч гэсэн халимыг аврахаар зорьж байна” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ