Ахмадууд чуулж байна
2017-02-10

Гэрэл зургийг mpa.mn

 

“Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Ерөнхий сайдын ивээл дор болж буй чуулганаар төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуулийг сурталчилан таниулах зорилготой юм.

 

Чуулганы нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нарын хүмүүс оролцов.

 

Энэхүү чуулганд бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл 600 гаруй ахмад настан оролцож байна.

 

Манай улсын хувьд хүн амын бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо 280 мянгад хүрээд байгаа. Үүнийг нийт хүн амын сүүлийн 10 жилд 16,1 хувиар өссөнтэй харьцуулахад ахмад настан 21,9 хувиар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт гарч байна. Энэ нь манай улсад хүн амын “цонх үе” дуусч, насжих үйл явц эхлэх гэж байгааг илтгэж буй юм. Иймээс ахмад настнуудад чиглэсэн төрийн бодлогыг одооноос оновчтой тодорхойлоод явах шаардлагатай байна. Ахмад настны тоо жил тутам өсч байгаа ч тэдний 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх чадамжтай, нийгмийн амьдралд оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа залуу үедээ өвлүүлэх чин хүсэлтэй байдаг аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин