Трампийн төлөвлөгөө талаар өнгөрөв

Трамп исламын шашинтай долоон орны иргэдэд виз олгохоос татгалзсан юм. Гэхдээ шүүхээс Ерөнхийлөгчийн шийдвэрт хориг тавьснаар тухайн долоон улсын иргэд тус улсад чөлөөтэй нэвтрэх боломжтой болжээ. Энэ талаар Британийн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн авсан даруйдаа исламын шашинтай долоон орны иргэдэд 90 хоногийн хугацаанд виз олгохгүй байх зарлигт гарын үсгээ зурсан юм. Хоригт Ирак, Сири, Иран, Йемен, Сомали, Ливи, Судан улсууд багтсан билээ. “Учир нь энэ орнуудад террористууд бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд террористууд энгийн иргэний дүр хувиран АНУ-ыг заналхийлж байна” хэмээн Трамп үзжээ.Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл Трампийн хоригт багтаад буй дээрх долоон оронд өөрийн гэсэн салбартай бөгөөд байнга алан хядах ажиллагаа зохион байгуулж, эрхээ тогтоохыг санаархдаг юм.
Мөн тус бүлэглэлд элссэн террористууд АНУ гэлтгүй Европын олон оронд алан хядах ажиллагаа зохион байгуулжээ.Ганцхан жишээг дурдахад Парис хотноо болсон халдлагаар 130 хүн амиа алдсан. Халдлага үйлдсэн этгээдүүд исламын улсын дайчид байсан бөгөөд дүрвэгчийн дүрээр Францад нэвтэрсэн болохыг тогтоосон билээ.
Трамп сонгуулийн үеэр “Хэрвээ Ерөнхийлөгч болбол би исламын шашинтнуудаас эх орноо хамгаалах болно” гэсэн юм.Түүний ялалтад уг амлалт голлох үүргийг гүйцэтгэсэн гэдгийг ажиглагчид үзэж буй билээ. Гэхдээ америкчууд “Ерөнхийлөгчөө исламын шашинтай долоон улсын иргэдэд виз олгохгүй байх”зарлигт гарын үсэг зурсны дараахан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэжээ.Өнөөг хүртэл томоохон хотуудад иргэд жагссаар байна. Тэд“Хоригоо цуцал”, “Шашин шүтлэгээр нь бүү гадуурх” гэх лоозон барин, жагсч байна.
Америкчууд болон олон улсын эсэргүүцэлтэй нүүр тулаад буй уг зарлигтАНУ-ын Давж заалдах шүүхэнэ сарын 5-нд хориг тавьсан билээ. Харин шүүхийн шийдвэрт Ерөнхийлөгч сэтгэл дундуур буйгаа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлж “Шүүгчид энэ улсыг аюултай байдалд хүргэж байгаад итгэж чадахгүй нь. Хэрвээ ямар нэгэн муу зүйл болбол намайг бус шүүгчдийг буруутгаарай. Хүмүүс урсгалаараа хөвж байна. Энэ бол маш муу. Муу бүхэнд хориг тавьсанаар эх орноо дайснаас хамгаалдаг юм” гэж жиргэжээ.
Мөн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс өмнө энэ сарын 4-ний өдөр Сиэтл хотын шүүх Ерөнхийлөгчийн шийдвэрт хориг тавьсан билээ. Уг шийдвэрийн дараа АНУ-ын нисэх буудал, усан боомтууд хоригт багтаад буй орнуудын иргэдийг хүлээн авч эхэлжээ. Ерөнхийлөгчийн шийдвэрийн дараахан хоригт багтсан долоон орны 100 мянга гаруй иргэнд виз олгохоос татгалзаад байсан юм. Трамп шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлэн давж заалдахаа илэрхийлсэн билээ.
Тэгвэл уг асуудлаар өчигдөр Сан Франциско дахь АНУ-ын Давж заалдах шатны шүүх хуралджээ. Шүүх Ерөнхийлөгч Трампийн гаргасан шийдвэрийг сэргээхээс татгалзжээ. Ийнхүү Трампийн исламын шашинтнуудаас салах төлөвлөгөө шүүхээс болж тодорхойгүй хугацаагаар зогслоо.
Вашингтон хотын Холбооны шүүх өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трампийн шийдвэрийг зогсоох тогтоол гаргасныг Давж заалдах шатны шүүх хэлэлцсэн аж. Давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгчийн шийдвэрийг сэргээхгүй байх шийдвэрийг гаргаснаар хоригт багтаад буй долоон орны иргэн ямар ч асуудалгүйгээр АНУ-д хөл тавих эрхтэй болжээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Ерөнхийлөгч эсэргүүцэн мөн твиттер хуудастаа “Шүүхэд уулзацгаая? АНУ-ын аюулгүй байдал эрсдэлд ороод байна” гэж жиргэж, “Би дахин давж заалдах болно” гэж мэдэгдэв.
Трамп исламын шашинтай нэр бүхий долоон орны иргэдэд виз олгохоос татгалзсны дарааханАль Кайди, Исламын улс бүлэглэлээс “Трамп энэ бүхнийхээ хариуг амсах болно. Бид илүү хүчтэй, илүү олон болон очих болно” гэж мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ