Б.Тэгшбаяр есдүгээр байрт оржээ

img

 

Энэтхэг улсад энэ сарын 6-10-ны өдрүүдэд дугуйн “Track” төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд монголын дугуйчид түүхэндээ анх удаагаа оролцов.

 

Залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр насанд хүрэгчдийн ангилалын Scratch төрөл буюу бөөн гараат тэмцээнд 9-р байрт орлоо. Харин холимог төрөл болох Omnium тэмцээний эхний өдөр 4-р байрт оржээ. Тэрбээр Щвейцарийн Дэлхийн дугуйн төвөөс Англи багштайгаа хүрэлцэн ирж уг тэмцээнд оролцсон байна.

 

Уг тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяраас гадна Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн 6 тамирчин оролцсон. Тэд төдийлөн амжилт үзүүлээгүй аж.

 

Дугуйчид  энэ сарын 24-нд Бахрайн улсад болох засмал замын дугуйн Азийн АШТ-нд оролцох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Bayar khurgiye.
2017-02-10