Маргааш сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Маргааш буюу энэ сарын 11-нд улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашины жолооч хөдөлгөөнд оролцохгүй.
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас дугаарын хязгаарлалтаар зарим зохицуулалтыг хийхээр болсон.
Тодруулбал, Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлах юм. Үүнд:
- Хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гарагт 0,2,4,6,8 тоогоор төгссөн
- Хоёрдугаар сарын 12,19-ний ням гарагт 1,3,5,7,9 тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ