Нарантуул руу буухиа автобусаар үйлчилж байна

“Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн буухиа автобусаар иргэдэд үйлчилж байна. Буухиа автобусны цагийн хуваарь мөн гаргажээ.
Амралтын бямба, ням гаригт 10.00, 12.30, 15.00 цагуудаас автобусын буухиа үйлчилгээг явуулахаар болсон байна. Нийт 11 чиглэлээс "Нарантуул" руу автобус явах юм. Мөн их багтаамжийн автобусаар том хүн 1000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ