Хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурна

9.00 цагт: БОАЖЯ-ны Удирдах ажилтны зөвлөгөөн Корпорэйт-д эхэлнэ.Зөвлөгөөнд 21 аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын дарга нар,Усны сав газрын захиргаадын дарга нар оролцоно
10:00 цагт: Эрдэнэс Монгол, МАК компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлд хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
10:30 цагт Хэвлэлийн хүрээлэнд: НҮБ-ын Хүн амын сан, Хэвлэлийн Хүрээлэн хамтран зохион байгуулж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга юугаараа өөр, шинэлэг болсон бэ? Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр ахиц, дэвшил гарахаар хууль эрх зүйн орчин бүрдэж чадсан уу? Гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн асуудлаар бичдэг сэтгүүлчдийн ажилд энэ бүхэн хэрхэн нөлөөлөх вэ? гэх мэт сэдвээр сэтгүүлчидтэй ярилцана.
11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Иргэний нийгмийн байгууллагууд Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хүүхдийн “Өнөр бүл” төвд очиж “Элдэв чимэггүй энгийн яриа” уулзалтыг зохион байгуулна.
11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор гуравдахь жилдээ зохион байгуулж буй “Талын түмэн адуу” адууны баярын талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт: Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ