Тэсрэх бөмбөгний улмаас 75 мянган хүнийг нүүлгэжээ

img

 

Грекийн баруун хэсгийн Тессалоники хотын станцаас холгүй Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ.

 

Уг тэсрэх бөмбөг 500 кг жинтэй гэнэ. “Тэсрэх бөмбөгийг хотоос гаргаж, аюулгүй болгосон” талаар албаны эх сурвалж “Ройтерс” агентлагт ярьжээ.

 

Хотын удирдлагууд аюулгүй байдлын улмаас 75 мянган иргэнийг хотоос гаргаж, аюулгүй газар түр байршуулсан байна. Иргэдийг автобусаар хотоос гаргаж, галт тэрэг, метроны үйл ажиллагааг түр зогсоожээ. Хотыг мянга гаруй цагдаа хамгаалалтад авчээ.

 

Энэхүү тэсрэх бөмбөгийг 1940 оны үед агаарын ажиллагааны үеэр тус хотноо хаясан хэмээн үзэж байна. Дайны үеэр уг бөмбөг дэлбэрэлгүй өнөөг хүрчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ