Германы Ерөнхийлөгчөөр Штайнмайер сонгогдлоо

Германы Ерөнхийлөгчөөр тус улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Франк-Вальтер Штайнмайер сонгогдсон талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Өдгөө 61 настай Штайнмайер “Социал-демократ” намын гишүүн юм. Тус улсад Ерөнхийлөгчийн албан тушаал бэлэгдлийн чанартай билээ. Гэхдээ тэрбээр эх орноо төлөөлөн гадаадын орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийдэг юм.
Хэдий Герман Ерөнхийлөгчтэй ч бүхий л шийдвэрийг Канцлер гаргадаг.
Нийслэл Берлин хот дахь парламентын ордонд өчигдөр болсон Холбооны Ассамблейн хуралдааны үеэр 1200 гишүүний 960 нь Штайнмайерыг дэмжсэнээр тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Штайнмайер ирэх сарын 19-нд тангарагаа өргөнө.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ