Хайрын баяраар хэрхэн ганцаардахгүй байх вэ

Хайрын баяраар хосгүй байгаа хүмүүс энэ өдөр их ганцаарддаг нь нууц биш. Тиймээс “www.wikihow.com” сайт ганц бие хүмүүсийг энэ өдөр ганцаардахгүй байх аргаас нийтэлжээ.
Алхам №1
Хайрын баяраар ганцаардахгүй байхад туслах зүйл бол мэдээж хэрэг мөнгө юм.
Алхам №2
Худалдан авалт хийх. Гэгээн хайрын баяраар жилдээ хамгийн багадаа 60 сая үнэт эдлэл зарагддаг байна. Гэхдээ эдгээр худалдан авалтын ихэнхийг нь ганц бие бүсгүйчүүд хийдэг гэх судалгаа бий.
Алхам №3
Ганц бие байлаа гээд гоё, сайхан зүйлсээс татгалзаж болохгүй. Танд цэцэг бэлэглэх нэгэн найз залуу байхгүй ч та өөртөө худалдан авч өгнө болно.
Алхам №4
Мэдээж хэрэг та энэ ертөнцөд ганцаараа ганц бие биш. Тиймээс энэ өдөр ганц бие найз нөхөдтэйгээ уулзаж, халуун яриа өрнүүлээрэй.
Алхам №5
Дараагийн хайрын баяраар хостой болох төлөвлөгөө гарга.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ