Меган Фоксын бяцхан ханхүү

img

 

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Меган Фокс зургаан сарын өмнө амаржиж хүүтэй болсон билээ. Өдгөө 30 настай Фокс гурван хүүхдийн эх юм.

 

Жүжигчин бүсгүй Зул сарын баяраар бяцхан хүү Жорнитэйгээ авахуулсан зургаа инстаграм хуудастаа байршуулж, хүүгээ фэнүүдтэйгээ танилцуулсан юм. Уг баяраас хойш жүжигчин бүсгүй хүүгийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулахаа больсон. Мөн тэрбээр хүүгээ хэзээ ч олны газраар авч явдаггүй билээ.

 

Тэгвэл Фокс өчигдөр хүүтэйгээ дэлгүүр хэсч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэд Малибугийн нэгэн дэлгүүр үйлчлүүлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ