Бейонси: Адель шагналаа надтай хуваалцах шаардлагагүй
2017-02-14

Дуучин Бейонси өчигдөр зохион байгуулагдсан 59 дэх удаагийн “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолоос хоёр ч шагналын эзэн болсон билээ. Тэрбээр наадмын дараа сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та өнөөдөр хос Грэммигийн эзэн боллоо.

 

-Тийм ээ үнэхээр гайхалтай байна. Гэнэтийн байсан. Охин минь өчигдөрхөн “Ээжээ та ялагч болж чадах болов уу?” хэмээн асуухад би хариулж чадахгүй байсан. Харин охиныхоо өмнө шагналын эзэн боллоо. Энэ үдэш нөхөр, охин минь бас дүү минь миний дэргэд байгаа учир жаргалтай байна.

 

-Таны нээлтийн үеэр үзүүлсэн үзүүлбэр үнэхээр дуу алдмаар байсан?

 

-Би их хичээсэн. Би урлагт дэндүү хайртай.

 

-Жирэмсэн хүн дэндүү эрсдэлтэй үзүүлбэр үзүүлэхэд танхимд байсан хүмүүс бүгд л дотроо багахан айдастай байсан?

 

-Мэдээж хэрэг аюулгүй байдлаа нэгт тавьсан. Учир нь би ганцаараа биш шүү дээ. Миний хэвлийд нэг бус хоёр хүн амьсгалж байгаа. Тиймээс би гэр бүлийнхээ төлөө эрүүл байх ёстой. Гэхдээ айдастай ч гэсэн үзүүлбэрээ амжилттай дуусгасан.

 

 

-Та энэ үдэш хоёр шагнал хүртсэн. Харин дуучин Адель таван шагналын эзэн болсон. Түүнд атаархаж байна уу?

 

-Үгүй ээ. Хэн сайн хөдөлмөрлөж чадсан нь бүх амжилтыг хүртдэг юм. Адель бол гайхалтай бүсгүй. Тэр энэ бүх шагналыг хүртэх эрхтэй. Учир нь түүний дуу хоолой надад таалагддаг.

 

-Адель “Шилдэг цомог” номнацид ялалт байгуулсан ч уг шагналаа тантай хуваалцахыг хүссэн. Тэрбээр шагналаа хүртэл хуваасан. Түүний гэнэтийн үйлдэл таныг хэр догдлуулав?

 

-Би маш их гайхсан. Түүний хэлсэн үг зүрхнээс нь гарч байсан учир намайг уйлуулсан. Адель шагналаа надтай хуваалцах шаардлаггүй.

 

-Та тал шагналыг авахыг хүсч байна уу?

 

-Үгүй ээ. Түүний чин сэтгэлийг үг надад хангалттай. Тэр шагнал бол зөвхөн Аделийнх.

 

-Та “Грэмми”-гийн өмнө жирэмсэн гэдгээ илчилсэн.

 

-Би зүгээр л бусад хүмүүст аз жаргалаа хуваалцахыг хүссэн.

 


 

-Ихрүүд тань ямар хүйстэй вэ?

 

-Энэ талаар мэдээж хэлэхгүй. Зөвхөн ихрүүдээ эрүүл төрүүлэхийг хүсч байна. Охин минь хурдан дүү нараа харахыг хүсч байгаа. Би ч гэсэн маш их хүсч байна. Хүүхэд байхаасаа л олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан. Намайг ивээж, гайхалтай бэлэг явуулсан бурхандаа талархаж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одууд од л байхымдоо монголд хараахан од гэж алга зүгээр олны танил их бноо бн. Тэд хөдөлмөрлө суралц өшөө ихийг бүтээ. Авилгач хулгайч улс төрчид шиг болов. Улс төрчдийн муу нэр нь хулгайчид шүү дээ. Тэдэнд гоё үг ахдана
2017-02-15