Сар шинийн барилдааны тасалбарыг битүүнд худалдаална

XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Өнөө жилийн сар шинийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Тасалбарыг битүүний өглөө буюу хоёрдугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалах юм байна.
Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ