Ажилгүй иргэдийн тоо 107 мянгад хүрчээ
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны нэгдүгээр сарын эцэст 47.3 мянга болжээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеэс 348 буюу 1.0 хувиар, өмнөх сараас 160 буюу 0.5 хувиар буурчээ.
Ажилгүй иргэдийн:
- 11.8 мянга буюу 34.5 хувь нь Улаанбаатарт
- 7.7 мянга буюу 22.4 хувь нь Хангайн бүсэд
- 6.3 мянга буюу 18.3 хувь нь Төвийн бүсэд
- 5.6 мянга буюу 16.4 хувь нь Баруун бүсэд
- 2.9 мянга буюу 8.4 хувь нь Зүүн бүсэд байна.
Ажилгүй иргэдийн 45.1 хувийг бүрэн дунд, 30.8 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн 6,3 хувийг суурь, 5.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Энэ үзүүлэлт Увс, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Архангай, Дорноговь, Дорнод, Төв, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь аймагт улсын дунджаас 1.0-12.3 пунктээр илүү байна.
Судалгааны дүнгээр 2016 оны дөрөвдүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 107.0 мянга болжээ. Ажилгүй иргэдийн 67.0 мянга нь буюу 62,6 хувь нь эрэгтэйчүүд, 40.0 мянга буюу 37,4 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2016 оны дөрөвдүгээр улиралд 8.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өсч, өмнөх улирлаас 0.8 пунктээр буурсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ