Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй

Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй. Тодруулбал энэ сарын 27-ноос 3 дугаар сарын 1-ний өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд амарна.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу энэ зохицуулалтыг хийжээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ