Ерөнхийлөгчөө LIKE-аар тодруулъя

img

Ерөнхийлөгчөө LIKE-аар тодруулъя

 

Сүүлийн үед фэйсбүүкгүй юм гэж алга боллоо. Хамгийн олон лайк авсан бол түрүүлнэ гэх уралдаанууд ч нэмэгдсээр байна. Зургаа фэйсбүүкт оруулаад, хамгийн олон лайк авсан нь түрүүлнэ гэх уралдаан маш их. Мөн фэйсээр азтан тодруулж, машин өгнө гэсэн уралдаан ч ихэсч байна.

 

Угтаа бол уралдаан гэхээсээ илүү бүтээгдэхүүнээ сурталчлах гэсэн нэг арга л даа. За тэр сурталчилгааны арга ч яах вэ, байх л асуудал. Гэтэл бүр яам, тамгын газрууд сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлаад, түүнийгээ фэйсбүүкт тавьж, хамгийн олон like авсан, бас хуваалцсаныг түрүүлүүлэх юм гэнэ ээ. Сайн нийтлэл бичсэн нь биш хэн олон танилтай нь түрүүл гэсэн үг юм уу, хаашаа юм. За бүр цаашлаад нэг хүүхэн хоёр залуугийн зураг фэйсбүүктээ оруулаад “Энэ хоёрын хэн олон like авсантай нь үерхэнэ” гэв дээ.

 

Сошиал хэт хөгжихөөрөө ийм балай болдог юм уу, хаашаа юм. Ер нь ч тэгээд манай УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хүртэл фэйсээр ажлаа явуулдаг болчихсон. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуулиа зүгээр л фэйсбүүкээр явуулчихъя. Багадаа гурван хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх байх. МАН, АН, МАХН-аас. Цаашлаад С.Жавхлан нэг намд ороод, тэндээсээ төлөөллөө өрсөлдүүлэх боломж бас байгаа.

 

За тэгээд дөрөв л биз дээ. Тэр хэдэн хүнийх нь зургийг фэйсбүүкт тавиад, 15 хоногийн хугацаанд хамгийн олон like цуглуулсан хүнийг л Ерөнхийлөгч болгочихъё, амар зүгээр. Өнөөдөр сонгуулийн насанд хүрсэн ихэнх хүн фэйсбүүктэй байгаа байлгүй дээ. Аймаг, орон нутагт амьдарч байгаа хүмүүс фэйсбүүкгүй бол нээж өгөх үүргийг үр хүүхэд, ач зээд нь өгчихье.

 

Тэгээд л бол оо. Сонгуулийн үр дүнг хар машин луйвардчихлаа. Тэр ч тэгж мөнгө тараасан, энэ ч ингэж хууль зөрчсөн гээд байхгүй амар. Тэгээд ч орон даяар Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж, хэдэн тэрбумаар нь мөнгө үрээд байхгүй хэмнэчихнэ. Хүмүүс ч санал өгнө гээд л нэг байшин руу яваад байхгүй гэртээ сууж байгаад л like-аа дараад гүйцээ. Ер нь маш их цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэх сайхан санаачилга байгаа биз дээ.

 

Яах вэ, зүгээр л хамаагүй like дарна гэвэл бас болохгүй л дээ. Нэг хүн хэчнээн ч хамаагүй фэйсбүүк нээж байгаад, түүгээрээ like дараад, булхайцаад унана. Тийм болохоор like дарахдаа өөрийн регистерийн дугаарыг хийж, яг тэр хүний хувийн нүүр ном мөн болохыг тулгаж баталсны дараа дэмжиж буй нэр дэвшигчээ like-даад л явчихвал болно.

 

Манай IT инженерүүд тэр зэргийн юмыг бол дор нь хийчих байлгүй дээ. Ингээд л сонгууль болно доо. Сонгуулийн сурталчилгаагаа бол хувь хүн яаж ч хийсэн болно. Хөдөө, орон нутгаар яваад, зурагтаар гарч, сонинд ярицлага өгч, тараалгасан ч болно. Тэр бүхнийг нь зөвшөөрөөд өгчих хэрэгтэй. Яг сонгуулиа бол фэйсбүүкээр л явуулчихад болохгүй юм ерөөсөө алга. Нийтийг хамарч чадахгүй гэх л байх. УИХ-ын танхимд 20-хон хүн суучихаад Монголын гурван сая иргэний асуудлыг шийдээд л байна даг. Тэгвэл бид саяулаа хоёр гуравхан хүний асуудлыг шийдээд, Ерөнхийлөгч болгоход юундаа цөөддөг юм, яршиг л байна зүгээр.

 

Эх сурвалж:mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ТИЙМЭЭ ТИЙМ АМАР ЗҮГЭЭР, НЭГ ГЭМ НЬ МӨНГӨ, АЛТ ХАРУУЛААД БУРЗАЙ БУРЗАЙ ГЭЭД Л ЛАЙКДУУЛААД БАЙДАГ, БУРЗАЙСАН Ч ЮМ АЛГА Л БАЙНА, ХАРИН Ч УРУУДААД БАЙНА УУ ДАА, ИЙМ Л ЮМ БОЛОХ БАЙХ ДАА. ХӨГЖИЛТЭЙ Ч ЮМ ИХ БОЛОХ ЮМАА МОНГОЛД???
2017-02-16
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-15