Самбо бөхийн УАШТ үргэлжилж байна

Самбо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 27 жинд 25 байгууллагын 474 тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээнд жүдогийн тамирчид өргөнөөр оролцож байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 68кг-д жудо бөхийн ОУХМ Д.Алтансүх нэгдүгээр тойрогт "Монголын жудо академи"-н тамирчин Э.Гансүхийг яллаа. Мөн ОУХМ Д.Төмөрхүлэг 68кг-д оролцож байна. Тэрбээр эхний тойрогт Сэлэнгэ аймгийн тамирчин Б.Лхагвыг яллаа. Жүдо бөхийн дэлхийн аварга, МУГТ Гантбатын Болдбаатар самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 68кг-д эхний ялалтаа авлаа.
Харин ДАШТ-ий мөнгөн медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин, МУГТ Д.Амартүвшин эрэгтэйчүүдийн 62кг-ийн жинд 2 дахь ялалтаа авлаа. Тэрбээр эхний тойрогт МУГТ Б.Ууганхүүг ялсан юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр гурван тамирчин Олон улсын хэмжээний мастерын үнэмлэх тэмдэг гардлаа. Тодруулбал, Самбо бөхийн Гэнэндарамын Мөнхбат, Төртогтохын Отгонзаяа, Нямхүүгийн Тогтохбаяр нар самбо бөхийн отгон мастерууд болов
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ