Зам тээврийн осолд 34 хүүхэд өртөн, гэмтжээ

2017 оны 1-р сарын байдлаар Хүүхэд өртсөн зам тээврийн осол 27 бүртгэгдэж, 34 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна.
Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүүхдүүдийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны хүүхэд дийлэнх хувийг эзлэх бөгөөд 67 хувь нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ