БНСУ-д суралцаж буй оюутнууд малчдад туслах аян өрнүүлжээ

img

 

БНСУдахь “Монгол Оюутны холбоо”-ноос өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхүүдэд туслах  зорилгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж, тус улсад суралцаж буй Монгол оюутнууд болон ажиллаж, амьдарч буй Монголчуудынхаа дунд “Дулаан өвөлжье” аянг өрнүүлжээ.

 

Аяны хүрээнд нийт 2.7 сая төгрөг цугларсөн бөгөөд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн болох Д.Таяа, М.Жаргалсайхан, Г.Өлзий-Орших нар хандивын мөнгийг ОБЕГ-ын “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж”-ийн газрын дарга Я.Гантөмөрт хүлээлгэн өглөө. Оюутнуудын зүгээс хандивын хүрээнд цугласан мөнгөөрмалчдад хэрхэн бодит байдлаар тусалж болохыг мэдэхгүй байгаа учраас Онцгой байдлын албанд хүлээлгэн өгч, малчдад шаардлагатай тусламжид зарцуулахыг хүссэн юм.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zaluusaa sanaa chin zuv bolovch ner tur ambits huuj yavakh hereggui shuu.haanaas herhen mungu olj handiv urgusnuu todorkhoi bolgo.dashramd hicheelee sain surch mongol ulsdaa jinhene mergejilten bolj ireerei!ner turtei bolokhiin tuld chi uuriiguu bolon busdiin zuvshuurdug huuliig sudal.chinii erkh ashig 1-rt bolovch busdiin erkh ashig tuunees ch iluu gedeg shuu.
2017-02-16