Пхеньян цогцост задлан шинжилгээ хийхийг эсэргүүцэв

img

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өчигдөр Малайзын Куала Лампур хотын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдсон билээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан хоёр эмэгтэйг баривчилсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.

 

Ямар шалтгааны улмаас Ким Чен Нам амиа алдсан болохыг тогтоохоор Малайзын тал түүний цогцсонд задлан шинжилгээ хийхээр болсон билээ.

 

Тэгвэл Ким Чен Намын цогцсонд задлан шинжилгээ хийхийг Пхеньян эсэргүүцжээ. Хойд Солонгосын албаныхан Малайзын удирдлагуудад хандан хэд хэдэн шаардах бичиг илгээсэн байна.

 

Нэгэн эх суралж “Малайз, Хойд Солонгосын шаардлагыг биелүүлэх болно. Тун удахгүй Ким Чен Намын цогцсыг шилжүүлнэ” гэж ярьжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
веьтнамын иргэн танайд ямар хамаатай юм гээд хэлчих
2017-02-16