Пакистанд халдлага болж, долоон хүн амиа алдав

Пакистаны зүүн хэсгийн Мохманд мужид террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг халдлагаар долоон хүн амиа алдаж, хоёр хүн бэртжээ. Амиа алдагсдын хоёр нь цагдаагийн албан хаагч гэнэ.
Энэхүү халдлагыг алан хядах “Талибан” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдэж, тус бүлэглэлийн тэргүүн Илүү их цус урсах болно” гэв.
Дээрх халдлагаас хэдхэн цагийн дараа Пешавар хотноо мөн террорист халдлага гарчээ. Халддлагаар хүний амь нас эрсдээгүй ч дөрвөн шүүгч шархадсан байна. Шүүгчдийн ойролцоох эмнэлэгт хүргэжээ.
Пешавар хотын шүүхийн байраас холгүй нэгэн гал нээсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ