Ээлжит томилгоо хийгджээ

Төрийн албаны зөвлөлийн 5 дугаар хуралдаанаар Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга, Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны дарга зэрэг албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсэн байна.
Зөвлөлийн хуралдаанаар өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан
Ч.Алтангэрэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны даргаар
Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар
Д.Болормааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргаар томилуулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ