Ким Чен Нам амиа алдсан өдөр хойдууд баярлацгаав

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өчигдөр Малайзад байхдаа амиа алдсан юм. Уг хэрэгтэй холбогдуулан орон нутгийн цагдаагийнхан нэг эмэгтэйг баривчилж, дөрвөн этгээдийг эрэн сурвалжиж эхэлжээ.
Тэгвэл Ким Чен Нам амиа алдсан өдөр хойдын нийслэл Пхеньян хотноо олон улсын уран гулгалтын “Figure Skating” фестиваль зохион байгуулагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг фестивальд 200 гаруй уран гулгалтын тамирчин оролцсон байна. Мөн ОХУ-ын уран гулгалтын нэрт тамирчин, олимпийн аварга Евгений Плющенко оролцсон нь олны анхаарлыг татжээ.
Фестиваль үзсэн хойдын бүсгүйчүүд үндэсний хувцсаар гангарч, эрчүүд нь хослол өмсцгөөсөн байна.
Гэхдээ уг фестивалийг тус улсын удирдагч Ким Чен Ун үзээгүй байна. “KCNA” агентлагийн мэдээлж буйгаар “Удирдагч улсын чухал ажилтай байсан” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ