БНХАУ-ын хойд хэсгийн Эрээн хотын гаалийнхан хууль бусаар хар тамхи хил давуулахыг санаархсан Монгол Улсын хоёр иргэнийг баривчилсан талаар “www.chinadaily.com.cn” сайт мэдээллээ.
Эрээн хотын Гаалийн газраас "Хар тамхи хууль бусаар хил давуулдаг байсан хоёр монгол залууг баривчилсан. Тэд мэдүүлгийнхээ үеэр нийслэл Бээжин хотоос уг хар тамхиа худалдан авсан гэсэн” гэж уламжлав.
Монгол Улсын иргэн Энхжаргал гэгч өнгөрсөн ням гаригт “Бээжин-Улаанбаатар” чиглэлийн галт тэргээр зорчиж явсан байна. Тэрбээр 72.57 грамм "ICE" хэмээх мансууруулах бодис нууцаар тээвэрлэн явжээ. Энхжаргал уг хар тамхиа Бээжингээс 10,500 юаниар худалдан авсан хэмээн цагдаагийнханд мэдэгдсэн байна.
Харин түүний хамсаатан болох Нямжав гэгч 53.65 грамм "ICE", 0.84 грамм марихуан авч явахдаа цагдаа нарт баригдсан аж. Тэрбээр мөн Бээжингээс дээрх хар тамхинуудаа 7500 юаниар худалдан авсан гэж мэдүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |