Жүжигчин М.Баярмагнай цагдаа нарыг сүүгээр дайлав

Жүжигчид “Хордлого тайлах халуун сүү” аяныг эхлүүлээд байна.
“Маск” продакшны жүжигчин, СТА М.Баярмангнай нийслэлийн гудамж, замд үүрэг гүйцэтгэж байгаа Замын цагдаагийн алба хаагчдыг халуун сүүгээр дайлжээ.
Тэрбээр "Хотын маань амьдралд биднээс хамаарахгүй уур бухимдал төрүүлэх зүйлс хангалттай их байхад нэмж бухимдаад яахав. Харин ч улам бие биедээ эерэг энерги, эрч хүч бэлэглээд байх хэрэгтэй. Бие биедээ эерэг энерги, эрч хүч тараацгаая" хэмээн уриалжээ.
Өмнө нь жүжигчин О.Цэнгэл цагдаа нарыг халуун сүүгээр дайлсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ