Хар чавга, хатаасан үзэмнээс болгоомжил

img

 

НМХГ -аас худалдаа үйлчилгээний газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар Юмт бөмбөгөр, Эрдэнэбулган, Барс-2 захын лангуунуудад БНХАУ, ОХУ-аас импортлогдсон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм, ястай чангаанз худалдаалж буй зөрчил илэрчээ. Мөн түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон хиам, зайдсыг үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тавилгүйгээр хүнсний сүлжээнд нийлүүлсэн байжээ. 

 

Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан 13 нэр төрлийн 326 ширхэг, 609.0 мянган төгрөгийн тамхийг улсын орлогод оруулахаар болжээ. Мөн чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хадгалах хугацаа дууссан 93 нэр төрлийн 807 ширхэг, 229 кг 2.292.750 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Arai denduu muuhai chavga suuliin ued ih orj irj bga. Xyanalt tavisand bayarlalaa. Hamgiin gol n hileer oruulahaasaa umnu sn shalgaj baimaar bn
2017-02-16