Энэтхэгийн багийг 7:1 онооны харьцаагаар яллаа

img

 

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр манай улсын цагаар 14.00 цагт эхэллээ.

 

Монголын шигшээ баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багтай учраа таарсан. Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн залуус Энэтхэгийн багийг 7:1 харьцаатай яллаа.

 

Хэсгийн барилдаанд:

 

  • 57 кг: Занданбудын Занабазар

 

  • 61 кг: ОУХМ Т.Тулга 4:2

 

  • 65 кг: ОУХМ Б.Батмагнай 3:1

 

  • 70 кг: МУГТ Г.Мандахнаран 4:3

 

  • 74 кг: ОУХМ Б.Анхбаяр 8:7

 

  • 97 кг: СМ Ө.Батзул 14:6

 

  • 125 кг: ОУХМ Н.Золбоо 3:0 онооны харьцаагаар тус тус өрсөлдөгчөө яллаа.

 

Монголын шигшээ багийн дараагийн учраа нь Туркийн шигшээ баг байх юм. Энэ барилдаан Улаанбаатарын цагаар оройн 17:45 минутад эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lk:
71 гэхээр хэн ялагдсан юм, Занабазар уу, өөр хүн үү. 10-ын доторх тоог зөв гаргачхаж байгаач
2017-02-16
lk:
71 гэхээр хэн ялагдсан юм, Занабазар уу, өөр хүн үү. 10-ын доторх тоог зөв гаргачхаж байгаач
2017-02-16