ХСҮТ үйлчлүүлэгчдэд зориулсан номын сантай болно
2017-02-16

Хавдар Судлалын Үндэсний Төв Канад сангийн дэмжлэгтэйгээр үйлчлүүлэгчдэд зориулсан номын сантай анхны эмнэлэг болно.

 

Тус төв нь 2016 онд Канад сангийн санхүүжилтээр үйлчлүүлэгчдэд зориулсан номын сан байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Номын сан ХСҮТ-ийн өргөтгөл ашиглалтад ороход нээгдэх юм байна.

 

Канад сангийн орон нутгийн санаачлага хөтөлбөр 1997 оноос эхлэн Монголд хэрэгжиж байгаа бөгөөд тус сангийн үйл ажиллагаа манай улсад эхэлсний 20 жилийн ой болж байна. Канад сангаас санхүүжүүлсэн төслүүдийн танилцуулах хуралд эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, эдийн засагч Д.Лхагвасүрэн нар оролцож Канад улсаас Монголд суугаа элчин сайд ноён Э.Жэйгэрт талархал илэрхийлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин