“УБТЗ-2030” форум болно

img

09:00-16:00 цагт: “МОНГОЛ ОРНЫ УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” төслийн хаалтын семинар Шангри-Ла зочид буудлын их танхимд болно


09:00 цагт BLUE SKY tower зочид буудлын 3-р давхрын хурлын танхимд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс “УБТЗ-2030” форумыг зохион байгуулна. Форумд дотоод гадаадын 280 гаран төлөөлөгч оролцоно.


09.00 цагт: МЗХ-ны Залуус танхимд Цус хандивлах, Витаминжуулалтын аян, Эрүүл мэндийн анхан шатны үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ. 


10:00 цагт Соёлын төв өргөөнд "Улаанбаатар хотын зам талбайн үйлчлэгчдийн V зөвлөгөөн" болно.


11.00 цагт МУИС-ийн I байранд оюутан залуусдаа зориулан ирээдүйд ажиллах салбарынхаа ажлын байранд дадлага хийлгэх зорилготой "Internship" төслийг нээж, “Монгол Улсын Их Сургууль”, “JCI Импакт” салбар байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. 


11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, Олон нийт хариуцсан координатор Т. Мандахжаргал нар Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв "УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-2017" форумын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. НЗД-ын орлогч П.Баярхүү болон зохион байгуулагчид оролцоно.


13.00 цагт: Монгол улсад Олон улсын иргэний нисэхийн "ЧИНГИС ХААН" төв буудал байгуулагдсаны 60 жилийн ойн өдрийн арга хэмжээ "ХӨХ ТЭНГЭРИЙН ХААЛГА" түүхт үзэсгэлэнгээр эхэлнэ.


14.00 цагт: БЗД-ийн Албан бус насан туршийн боловсролын төв нь Монголын цанын холбоотой хамран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Насан туршийн боловсролын төвд суралцдаг эмзэг бүлгийн 40 гаруй сурагчдад цанын сургалт явуулна. 


14:00 цагт “Пума империал” зочид буудлын 2-р давхрын хурлын танхимд “Сэтгүүл зүйл ба Оюуны өмч” сонсгол хэлэлцүүлэг болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ