Үхэр өдөр

img

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны  Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 23. Адъяа гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

 

Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ