АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын удирдлагуудад буруу дохио өгсөн гэгдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннийг албан тушаалаас нь огцруулсан билээ.
Флинн Ерөнхийлөгчийнхөө зөвшөөрөлгүйгээр ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай уулзсан байна. Тэрбээр уг уулзалтын үеэр “ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлах гэж байгаа” хэмээжээ.
Тэгвэл Трамп АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд байгаа дэд адмирал Роберт Харуордыг томилох шийдвэр гаргасан аж. Харин уг саналаас Роберт Харуорд татгалзжээ.
Нэгэн гэрч “Роберт Харуорд ийнхүү шийдвэр гаргасан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн аппаратын бүрэлдэхүүний талаар санал зөрөлдөж байгаатай холбоотой” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |