Террористууд Мосул хотоос ухарч эхэлжээ

Иракийн армийнхан олон улсын дэмжлэгтэй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад буй Иракийн хамгийн том хотуудын нэг Мосулыг бүрэн чөлөөлөхөөр тэмцэж байна.
Армийнхан энэ оны эхээр хотын зүүн хэсгийг чөлөөлсөн билээ. “Хотын баруун хэсгийг чөлөөлөх ажиллагаа амжилттай үргэлжиж буй” талаар тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгдэв.
Тулааны үеэр армийнхан Мосул хот дахь олон улсын нисэх буудлыг чөлөөлжээ.
Армийнхан хотод бүгэж буй террористуудтай тэмцэхдээ зөвхөн агаараас цохилт өгч буй юм. НҮБ уг цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэдийн аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарахыг тус улсын Засгийн газарт анхаарч байна.
Мосул хотноо байгаа террористууд ухарч эхэлсэн болохыг Иракийн Батлан хамгаалах яам уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ