Төсөл, хөтөлбөрөө холбогдох яамдтай тохиролцож баталгаажуулахыг даалгав

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон салбарын сайд, төсвийн Ерөнхийлөн захирагч нарын хооронд 2012 онд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын дарга нар энэ онд өөрийн байгууллагад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө холбогдох яамдтай тохиролцож баталгаажуулах, Нийслэлийн Засаг даргаас энэ онд дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын төсвийн ерөнхий менежерүүдэд эрх шилжүүлж гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар эцэслэн тохиролцож шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг  Хотын дарга Г. Мөнхбаяр холбогдох албан тушаалтнуудад даалгав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ