Фото: Түмэн адууны баяр боллоо

“Талын Түмэн Адуу”-ны баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд боллоо. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү баяр гурав дахь жилдээ зохион байгуулагдав.
“Талын Түмэн Адуу”- ны баярын үеэр
- “Шургуу -2017” уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн
- "Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах тэмцээн
- “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн
- “Тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан
- “Хөтөлгөө” ижил зүсмийн морьдын үзүүлбэр
- Азарга гүйлгэх үзүүлбэр
- Монгол баатаруудын морьтон үзүүлбэр
- Талын Тайга нохойн хурданы уралдаан, сайхан хөтөлгөөг шалгаруулжээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тус баярт жуулчид ч цөөнгүй иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ