Парис Хилтон найз залуутай болжээ

Алдарт “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 36 настай Парис өөрөөсөө таван насаар дүү, залуу жүжигчин Крис Зулка гэгчтэй болзох болжээ. Хос хоёр долоо хоногийн өмнөөс болзож эхэлсэн бөгөөд өчигдөр албан ёсоор үерхэж буйгаа нийтэд зарласан байна.
Хэдэн өдрийн өмнө Парисын 36 насны төрсөн өдөр Парис хотноо болсон бөгөөд уг баяраар тэрбээр шинэхэн найз залуугаа гэр бүлийнхэндээ танилцуулсан гэнэ. Тэрбээр инстаграмдаа найз залуутайгаа авахуулсан зургаа нийтлээд “Таалагдаж байна” гэж бичжээ.
Парис өнгөрсөн онд Томас Гросс гэх залуутай сүй тавьсан ч энэ оны эхээр тодорхойгүй шалтгааны улмаас салцгаасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ