Малайз улс Пхеньянаас Элчин сайдаа эргүүлэн татлаа

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн долоо хоногт Малайзын нийслэл Куала Лампур хотноо бусдад хорлогдож, амиа алдсан юм.
Түүнийг хордуулж буй үеийн бичлэг нийтэд ил болоод буй бөгөөд Ким Чен Намыг хөнөөсөн гэгдэж буй дөрвөн этгээдийг баривчлаад байна. Мөн уг хэрэгтэй холбогдуулан Хойд Солонгосын дөрвөн иргэнийг орон даяар эрэн сурвалжиж эхэлжээ.
Үхлийн шалтгааныг нарийн тогтоохоор Малайзын албаныхан удирдагчийн ахын цогцост задлан шинжилгээ хийхээр болсон юм. Харин цогцост задлан шинжилгээ хийхийг Пхеньян эсэргүүцэж, Малайзын удирдлагуудад шаардлага хүргүүлсээр байна.
Тэгвэл хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцааны улмаас Малайз улс өнөөдөр Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо суугаа Элчин сайдаа эргүүлэн татсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Одоогоор Малайзын Гадаад хэргийн яам албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ