Шүүгчийг буруутгасан гомдол өсчээ

img

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, доктор Б.Уранцэцэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нар "Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийлээ. Товч мэдээллийг хүргэж байна.

 

        Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар "Шүүхийн ёс зүйн хороо 2014 онд 208, 2015 онд 213, 2016 онд 231 гомдлыг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс хүлээн авсан. Өнгөрсөн онтой харьцуулахад гомдлын тоо 7,8 хувиар, гомдолд холбогдох шүүгчийн тоо 33.5 хувиар өссөн. Шүүгчийн тоо өндөр гарч байгаа нь бүрэлдэхүүнд гомдол гаргах, зарим хуулийн этгээд олон удаа гомдол гаргасантай холбоотой. Иргэд, хуулийн этгээдээс 2016 онд 183 шүүгчид холбогдуулан гомдол гаргасан. Сахилгын хэрэг үүсгэх, татгалзах шийдвэрийг Шүүхийн ёс зүйн хорооны гурван гишүүн хянаж шийдвэрээ гаргадаг. Өнгөрсөн онд 156 гомдол буюу 82.2 хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан. Шүүхийн ёс зүйн хорооны чиг үүрэгт хамааралгүй, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой, ирүүлсэн гомдол нь нотлогдохгүй байх зэрэг шалтгаанаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж байна. 33 гомдлын мөрөөр сахилгын хэрэг үүсгэснээс 8 буюу 24.2 хувьд нь сахилгын шийтгэл оногдуулсан.

 

       Өөрөөр хэлбэл, шүүгчдэд сануулах 3, цалин бууруулах 4, огцруулах 1 сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

2014 онд 7 сахилгын шийдвэр ноогдуулах шийдвэр гарсан ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгсэхгүй болсон.

 

2015 онд 13 сахилгын шийтгэл ноогдуулсны 10 нь сануулах, 2 нь цалин бууруулах, 1 нь огцруулах хэлбэртэй байлаа. Эндээс дүгнэхэд Шүүхийн ёс зүйн хороо сахилгын хэрэг үүсгэсэн хэргийн 24 хувьд нь шийтгэл ноогдуулж байгаа юм. Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянадаг тогтолцоотой. Сахилгын шийдвэр ноогдуулсан Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийн 80 орчим хувь нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгсэхгүй болдог. Үүнээс үүдэж иргэд, гомдол гаргагчид шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцлээ илэрхийлдэг.

 

 Энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрмийг өөрчлөх шаардлага байгааг харуулж байна.

 

Шүүгчийн ёс зүйн дүрэмд шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой асуудал нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ноогдуулсан 5 хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Мөн хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан хэм хэмжээг зөрчөөгүй гэдэг үндэслэлээр 3 хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаа хуульд нийцүүлэх, биелэлтэд хяналт тавих үүрэгтэйг зөрчөөгүй, Шүүхийн ёс зүйн хорооноос оногдуулсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр зарим хэргийг хүчингүй болгосон. Гурван жилийн хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Шүүхийн ёс зүйн хороо 3 шүүгчид сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

     

         Ирүүлсэн гомдлын тухайд хэргийн хөдөлгөөний удирдлагатай холбоотой гэх 29 хувь, хувийн ашиг сонирхлын үүднээс нэг талд үйлчилсэн гэх 34 хувь, хууль буруу хэрэглэсэн гэх 15 хувь, зохисгүй байдал гаргасан гэх 14 хувь байна.

 

Одоо үед шүүгч юу хийх ёстой түүнийгээ хийхгүй, юу мэдэх ёстой түүнийгээ мэдэхгүй байна гэдэг асуудлаар гомдол гаргах нь ихэссэн. Тухайлбал, шүүгч шүүх хуралдаанд хоцорсон, шийдвэрээ цаг хугацаанд нь гардуулаагүй гэх зэргээр гомдол гаргаж байгаа нь шүүгчид тавих иргэдийн хяналт өндөр болсны илэрхийлэл. Шүүгчийн гаргаж байгаа шийдвэр олон нийтэд ил болсонтой холбоотой иргэд мэдээлэл сайн авч, эрх зүйн мэдлэг нь дээшилж байгаа нь харагдаж байна.

 

       Улсын хэмжээнд 520 шүүгч ажилладаг. Тэдний 35 хувьд нь гомдол гаргасан байна. Үлдсэн 65 хувь нь ёс зүйн зөрчлөөр иргэн, хуулийн этгээдийн зэмлэлийг хүртээгүй гэж үзэх үндэслэлтэй” гэлээ.

 

Энэ мэдээллийн дараа Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, доктор Б.Уранцэцэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны албаны дарга Н.Ганбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ГЭР. БҮЛИИН ШҮҮГЧ НАРАА ШАТ БОЛГОНД ТАВИХЫГ САНААРХАЖ БАЙНА ШҮҮ БЗД ШИНЭЭГЭЭС УУГАНАА ХАРЬЯАТЫН ХОСОО ГЭЭД ДАВИЛУУН АВИЛГАЧИД ИХ БАЙНА ШҮҮАХ ДҮҮС НАРЫГ ШАЛГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
2018-09-28
Зочин:
Жастын Батхуутэй нийлж Эрдэнэтийг барьцаалж зээл авсан улсууд нь С Баярмаа , Ганзориг болсон эрдэнэтэд ажиллаж байсан дарга нар болох нь тодорхой гэтэл Ганзориг эд нарыг суллаж байгаа нь басл мафижсан улс болохыг харуулж байна Прокуор шуугч Нарын хэн нь ийм хэрэг хийгээд байгааг олон нийт мэддэг болсон шуу
2018-09-28
Зочин:
Хуучин цагт зарим нэг муу шуугчээс боллоо гэдэг байсан одоо том хэрэг дээр ажиллаж байгаа шуугчид дандаа ард тумний эсрэг шийдвэр гаргадаг болсон байна Бур тодорхой зуйл дээр буруу шийдвэр гаргахаар олон нийт авилгал авсан гэж узэхээс ООр яахч билээ Жишээ нь Эрдэнэтийн 49 хувь байна уун дээр том авилгал авсан байх гэж харж байгаа
2018-09-28
zochin:
Манайд шуухийн шуугчийг бэлтгэх сонгох ажилдмаш сайн анхаарч ажиллах хэрэгтэй бнаа одоо сонгосон шуугч нараа хардаа юу хийж бгаагч мэдэхгуй хун их бна бур арай дэндуу бна олон хуний амьдралаар тоглож байж юм сурах бхдаа зарим нь ч бур сурах ч шинжгуй дээ
2017-03-07
Зочин:
ugaasaa togtoltsoo n buruu shuuhiin eruu iregen zahirgaa shuugch naraas songon shalgaruulaad tegeed tedgeer tomilgoot etgeeduudeeree shuugchiin gargasan aldaag shuulgene gedeg n nogoo neg dor neg salbart ajilladag etgeed shuugch naraa es zuin aldaag n shuugeed bna geheer yamarshuuhan buruu uildel yavaad bga n todorhoi bga, uun deer nemeed ene togtoltsoo n buruu baigaagiin neg ilrel n sahilgiin shiitgel noogduulsan shuugch n zahirgaanii hergiin shuuhedee handana gej zaasan baidag getel zahirgaanii hergiin shuuhiin shuugch n nogoo sahilgiin shiitgel huleesen shuugchteigee huuliin surguul hamt togsson etgeed baih jisheetei iim baihad yaaj shuugch nar sahilgiin shiitgees emeeh vee dee. Eruugiin hergiin shuugch zugeer l tsagdaagiin dargataigai yarij bgaad ene nohriig tsagdan horih taslan sergiileh arga hemjee abmaar bna geed shuugch zahiramj gargaad horchihdog tegeed baahan eldev busaaar zohioj 1 sar garan horichood chi buruugui youm bna geed tsaaguuraa tsagdaagiin darga shuugch 2 niileed
2017-02-22
зочин:
Барилга, зураг төслийн талаар А ч үгүй хүн түүнтэй холбоотой асуудлын шүүж шийднэ гэдэг ямар хэцүү юм бэ. Тайлбарлаад ч ойлгох шинж алга. Ядахдаа жаахан ч логик сэтгэлгээ алга. Юмс үзэгдлийн хэмжээ баримжааны ойлголт ч алга. Ийм хүнээс зөв шийдэл харах ямар ч үндэс алга. Хан уулын шүүгч Мөнхжаргал гэв үү Асуудлаа гадаадын мжргэшсэн шүүгч, арбитр урьж шийдүүлж болох хуультай болмоор юм биш үү. Шүүх ийм л дампуу, мэдлэггүй шүүгч нар олонтой учраас ОУВС-ийн хөтөлбөр гэдэг шиг гадаадын шүүгч ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлье.....
2017-02-21