Солонгост байгаа монголчууд малчдад тусламж илгээлээ

img

БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо/СМОХ/-оос зудтай аймаг, сумдад туслах зорилгоор “Дулаан өвөлжье” хандивын аяныг зохион байгуулжээ. Тус аян өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны 1 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн байна. Аянд БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд маань нэгдэж, 2,7 сая төгрөг цуглуулжээ. Тус хандивын мөнгийг БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Д.Таяа, М.Жаргалсайхан, Г.Өлзий-Орших нар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOLO:
яг яасан гэж жил болгон тусламж хүсээд байдаг улс вэ таминээ.тэд зун нь юу ч хиихгүй архи ууж найр хэсч галзуурчаад .өвөл болохоор өөрсдиинхөө малд ...яадаг ...нууд вэ
2017-02-20
Kol:
Bitgiii og Zalhuu novshnuud
2017-02-20