ХДХВ-ын талаар хаалттай уулзалт болно

img

09.00-12.00 цагт: Харилцаа холбооны салбарын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн Мэдээлэл технологийн үндэсний паркт болно. 


09.30 цаг: ХДХВ-ын халдвартай хүмүүс болон бэлгийн цөөнхийн хүний эрхтэй холбоотой зөрчлөөс хамгаалахад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж, ХДХВ/ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалтын асуудлаарх мэдээллээр хангах, халдвартай хүмүүсийг ХДХВ/ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалтыг бууруулахад тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хаалттай уулзалт болно.


10.00 цагт: Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн ерөнхий газартай хамтран улс болон хот хоорондын тээвэрлэлт, Авто тээврийн хяналтын мэргэжилтнүүдийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар Орон нутгийн 21 аймаг, 1 салбарын автотээврийн төв, хяналтын мэргэжилтнүүдтэй онлайнаар цахим хурал хийнэ.


10:00-17:00 цагт Чингис зочид буудлын 3-р давхарт ДЭМБ-аас гаргасан “Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага-удирдамж” гэсэн 7 бүлэг номыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Италийн АИФО төрийн бус байгууллагууд хамтран орчуулж хэвлэснийг олон нийтэд танилцуулах уулзалт ярилцлага болно.


11.00 цагт: "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Багахангай дүүргийн Засаг дарга, удирдлагууд оролцож мэдээлэл өгнө. Нийслэлийн хэвлэл мэдэллийн төвд болно.


11.00 цагт БСШУСЯ-ны 401 /б/ танхимд УИХ-аас баталсан "Ахмад настны нийгмийн хамгааллын талаар батлагдсан хууль, тогтоомжийг биелүүлэх нь" сэдэвт сургалт, семинар болно.


11:40 цагт: “Дархад дууны цоморлог” номын нээлт МУИС-ийн дугуй зааланд болно. 


12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Түц эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ


12.00 цагт: Малчин өрх бүр Хаан банкаар дамжуулан бэлэн мөнгөний болон хүнс, малын тэжээлийн тусламжийг хүргэх тухай хэвлэлийн бага хурал МУЗН-ийн төв байранд болно. 


13.00 цагт: МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд Эдийн Засгийн Түншлэлийн тухай Монгол-Япон Улс хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МҮХАҮТанхим, Япон улсын Эдийн Засаг, Аж Үйлдвэрийн Яам, Япон Улсын элчин сайдын яамтай хамтран “Монгол-Япон улс хоорондын гадаад худалдааг өргөжүүлэх нь” сэдэвт семинар болно.


15:00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн танхимд "Урлагийг ойлгох нь" цуврал лекц болно. Судлаач Сурун-Ханда Сыртыпова D.Sc өөрийн судалгааны ажлаас "ЗАНАБАЗАРЫН ЗАГВАР ХИЙЦИЙН ҮҮСЭЛ ГАРАЛ" сэдвээр лекц уншина.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ