Жоли хилэнцэт хорхой иджээ

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли зургаан хүүхдийнхээ хамтаар Камбож улсад амарч буй билээ.
Тэрбээр тус улсын тухай өгүүлэх “Камбож охины тэмдэглэл. Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн” киногоо дуусгаад буй бөгөөд тун удахгүй уг бүтээл нээлтээ хийнэ. Жоли тус улсын эзэн хаан Нородом Шимамонитэй уулзсан юм. Эзэн хаан, Жолид талархлаа илэрхийлэн, баярын бичиг гардуулсан билээ.
Тэгвэл Жоли өчигдөр хүүхдүүдийнхээ хамтаар Камбожийн иргэдтэй уулзах үеэрээ хилэнцэт хорхой идсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Жоли “Амьдралдаа анх удаагаа хилэнцэт хорхой идэж байна. Их аймар байлаа” хэмээн “ВВС” агентлагт ярьжээ.
Харин Жолигийн охин Вивина уг хорхойг идэж чадаагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ