Ким Чен Нам амиа алдахаасаа өмнө тусламж хүсчээ

img

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзад байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ. Орон нутгийн цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан дөрвөн этгээдийг баривчилж, мөн Хойд Солонгосын дөрвөн иргэнийг орон даяар эрэн сурвалжлаад байна. Ким Чен Намыг хэрхэн хордуулж буйг гэрчлэх нисэхийн хяналтын камерийн бичлэг ил болоод байгаа билээ.

 

Тэгвэл Ким Чен Намтай холбоотой шинэ бичлэгийг орон нутгийн хэвлэлийнхэн цацсан талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав. Ким Чен Нам амиа алдахаасаа хагас цагийн өмнө нисэхийн хамгаалалтын албаны хүмүүсээс тусламж хүсч буйгаар уг бичлэгт бичигджээ.

 

Тэрээр нисэхийн ажилчдаас тусламж хүсч, онгоцонд суух хүртэл хамгаалахын хүссэн гэнэ. Харин нисэхийн ажилчид түүний хүсэлтийг үл тоон, хамгаалаагүй аж.

 

Ким Чен Нам ийнхүү тусламж хүсээд удаагүй байхад нэгэн эмэгтэй түүний амыг цагаан даавуугаар хааж, хордуулсан юм. Тэрээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан билээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Худлаа мэдээлэл:
Дэлгэрцэцэг ээ, кино үзээд үйл явдлыг нь ойлгох хэмжээний боловсролтой байж мэдээ бичнэ шүү. Бичлэгээ дахиад нэг үз дээ.
2017-02-21