Банкууд шимтгэлээсээ татгалзаач

img

 

Дэлхий нийтээрээ цахимжаад буй өнөө үетэй Монгол Улс ч хөл нийлүүлж, төрийн болон хувийн ихэнх үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд буй. Үүний тод жишээ бол өнөөдөр хүн бүр ухаалаг утаснаасаа бүхий л үйлчилгээг бүрэн төгс авч болж байна. Тэр дундаа банкны үйлчилгээг иж бүрнээр нь авах боломж бүрдчихээд буй. Банкинд дугаарлаж, нервээ бардаг байсан үе бага багаар өөрчлөгдөөд л байна. Мөн банкны АТМ-аас мөнгө л авдаг  байсан бол эдүгээ орлого хийж, шилжүүлгийг хүртэл 24 цагийн турш хийж болдог болчихсон. Үүнийг дэвшил гэж хэлж болно. Тэгэхдээ ч учир дутагдалтай байна. 
 
Тухайлбал, өөрийнхөө дансны үлдэгдлийг шалгахад АТМ-д болон гар утасны үйлчилгээнд байнга мөнгө төлнө. Дээрээс нь аль нэг банкны АТМ-аар үйлчлүүлэх бол мөн л шимтгэл төлнө. Үүнийг судалгаагаар гаргасан байх бөгөөд хөдөлмөрийн насны иргэн сард банкны цахим үйлчилгээнд дунджаар 7000-9000 төгрөгийг  зарцуулдаг гэсэн дүн гарсан байгаа юм. Үүнийг жилээр тооцвол 84000-108000 төгрөгийг зөвхөн өөрийнхөө дансны үлдэгдлийг шалгах, банк хоорондын гүйлгээ, аль АТМ-аас мөнгө авахад буюу зөвхөн банкны шимтгэлд зарцуулдаг гэсэн үг.
 
Өөрөөр хэлбэл, дээрх мөнгийг яг юунд зарцуулсанаа ч мэдэхгүй зарлагаддаг болж таарч байгаа юм. Угтаа бол би ХХБ-ны картнаас мөнгөө авахын тулд тус банкны АТМ-ыг ашиглавал арай бага мөнгө зарлагадна. Тэгэхдээ АТМ-ыг хайж явах нь цаг хугацааны хувьд асуудалтай. Тиймээс эдийн засгийн хямралтай өнөө үед ийм их мөнгийг зүгээр л шимтгэлд өгнө гэдэг хайран. Угтаа бол банкны шимтгэлийг эдийн засгийн агуулгаараа мэргэжлийн үйлчилгээний төлбөр гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч үүнийг өөрчлөх боломж бас байдаг юм байна.
 
...Банкны хаалгаар ороод л бүх үйлчилгээ нь төлбөртэй. Банк хоорондын гүйлгээ багадаа л 1000 төгрөг, АТМ-аас мөнгө авах бол 300-500, цахим банк буюу утасны үйлчилгээг ашиглахад дор хаяж 50-100 төгрөг, мессэж банк хүртэл төлбөртэй. Харин ганцхан банк л энэ мэт үйлчилгээнийхээ төлбөрийг тэглэж, иргэдээ дээдэлж эхэлсэн нь Капитал. Үнэндээ энд тус банкийг магтаж, мандуулах гэсэн ч юм биш... 
 
Бүр авахгүй байх ч боломжтой гэдгийг ч дотоодын болон гадаадын банкууд харуулсаар байна. Энэ бол банк харилцагчдаа дээдлэн, тэдний эрх ашгийг хүндэтгэн үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг болсон гэдгийн л илрэл. Тодруулбал, гадны улс орнуудын банкууд ихэвчлэн тухайн харилцагч өөрийн банкны бүхий л үйлчилгээг шимтгэлгүй ашигладаг байна. Жишээ татахад, Японд  ихэвчлэн банкууд нь өөрийн харилцагчиддаа шимтгэлгүй үйлчилгээ үзүүлдэг.
 
Тухайлбал, ажлын өдрүүдэд мөнгөн шилжүүлэг, хадгаламж, хуулга харах зэрэг үйлчилгээнүүд үнэ төлбөргүй байдаг юм байна. Австрид бол  Маестро картын эзэмшигч л бол аль ч банкны АТМ-д шимтгэлгүй үйлчилгээ авдаг гэнэ. Мөн Финляндын Финниш банкны харилцагч, мөн виза Visa Electron-ий карттай бол АТМ-аар үйлчлүүлэхэд шимтгэлгүй, бусад банкаар үйлчлүүлэхэд ч үнэ төлбөргүй байдаг гэнэ. Индонезид АТМ-аар гүйлгээ хийхэд шимтгэлгүй байдаг. Гэх мэтчилэн ихэнх улс оронд банк болон банкны АТМ-аар гүйлгээ хийж, өөрийн данснаас мөнгө авахад элдэв төрлийн шимтгэл төлдөггүй юм байна. 
 
Гэтэл манайд бол огт өөр. Банкны хаалгаар ороод л бүх үйлчилгээ нь төлбөртэй. Банк хоорондын гүйлгээ багадаа л 1000 төгрөг, АТМ-аас мөнгө авах бол 300-500, цахим банк буюу утасны үйлчилгээг ашиглахад дор хаяж 50-100 төгрөг, мессэж банк хүртэл төлбөртэй. Харин ганцхан банк л энэ мэт үйлчилгээнийхээ төлбөрийг тэглэж, иргэдээ дээдэлж эхэлсэн нь Капитал. Үнэндээ энд тус банкийг магтаж, мандуулах гэсэн ч юм биш.
 
Банкны үйлчилгээ, АТМ-ны шимтгэлийг мобайл, интернэт, смарт банкны үйлчилгээг ашиглахад шимтгэл төлөхгүй байж болдог юм байна гэдгийг л онцлох гэсэн хэрэг. Эдийн засаг хямарч, элгээрээ хэвтчихээд, бүсээ чангалж буй өнөө цагт 500 төгрөг ч хайран байна. Нэг банк зохицуулж болоод байхад бусад нь болохгүй гэх газаргүй. Үргүй зардаг мөнгөө өөрсөддөө зарцуулмаар байна, банкныхаан.
 
Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Red:
Haan bankig ugui hii
2017-02-26
Зочин:
КАПИТАЛ БАНК НЬ БҮХ ШИМЭТГЭЛЭЭ ТЭГЛЭСЭН ЮМ БНА ЛЭЭ
2017-02-22
Зочин:
Хаан банк хамгийн өндөр шимтгэлтэй юм билээ дээ.
2017-02-21
зочин:
монголын банкууд иргэдээ шулж амьдардаг гэж гадныхан хэлж л байсан.хэзээ болих юм бүү мэд муусайн шулаач нар ....
2017-02-21
Зочин:
XacBank ene ajlyg ehluulsen shdee
2017-02-21
ZOCHIN:
CAPITAL BANK SALBARUUDAA TATAN BUULGAAD BAIGAA, NEG L BISH EE, SYYLIIN YED REKLAM MASH IH TSATSAAD BAIGAA… YU L BOLOX GEED BAIGAA YUM BOL DOO
2017-02-21
dd:
Capital bank shimtgelgui bolson shuu de
2017-02-21
ZOCHIN:
CAPITAL BANK SALBARUUDAA TATAN BUULGAAD BAIGAA, NEG L BISH EE, SYYLIIN YED REKLAM MASH IH TSATSAAD BAIGAA… YU L BOLOX GEED BAIGAA YUM BOL DOO
Зочин:
банкууд ичээчээ
2017-02-21