ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлыг томиллоо

img

 

ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлыг томиллоо. БСШУ-ны Сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  /байгууллагын/ захирлын ажлын байрны тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага”, “ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын дагуу сонгон шалгаруулалт явуулсан байна.

 

  • Философийн хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Ш.Ариунаа
  • Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар доктор, профессор Г.Билгүүдэй
  • Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирлаар доктор Д.Баттогтох
  • Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирлаар доктор Л.Жаргалсайхан нар шинээр сонгогдож үүрэгт ажилдаа орлоо.

 

Харин Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D)  Ж.Баясах, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Я.Адъяа, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирлаар доктор Х.Цогтбаатар, Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Чулуун, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Дэмбэрэл нар улиран сонгогдов. Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулагдаж, доктор П.Алтанцог томилогдон ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэтгэвэрт гарсан эрдэмтдээ гаргаж залуу эрдэмтнүүдийг ШУ байгууллагуудад бие даалган ажиллуулах нь зүйтэй.
2017-02-22
Jargalsaikhan:
Haana hen yamar ashigtai mestend bgaa huntei l suugaad salaad yavdag neg avgai
2017-02-22
Нэргүй:
Одоо нөгөө ад үзэгдээд байдаг нэг үндэсний хорооны дарга нь мултарлаа Булган байгаль орчны салбарыг яаж нурааж байгааг мэдээж харж л байгаа байх одоо бусад үндэсний хороодыг будаа болгоно биз Булган сайд 2т ТӨРИЙН ТАНГАРАГ ӨРГӨӨГҮЙ-ТӨРИЙН СҮЛДЭНД тангараг өргөсөн гэдэгтэй бусад шударга нөхдүүд найднам
2017-02-22
Зочин:
ТИЙМ Л МУНДАГ ЭРДЭМТЭЙ ОЛОН ЭШХ-Д БАЙДАГ БОЛ МОНГОЛЫГ ЯДУУРЛААС ГАРГАХ БОЛОН ГАДНА,ДОТНЫ НӨЛӨӨТЭЙ ХАГРАЛДУУЛАЛТААС ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ҮЗЛИЙН ДАРХЛАА ОНОЛ БОЛОН БУСАД ОЛОН ОНОВЧТОЙ ШИЙДЛҮҮДИЙГ БОЛОВСРУУЛЖ ТӨРИЙН УДИРДЛАГУУДАА ЗӨВ ЦЭНЭГЛЭЭДЕЭ ӨГӨӨЧ ЭЭ!!! БОЛДОГГҮЙ БОЛ ЗАЛУУЧУУД ИРЭЭДҮЙ Ү
2017-02-21
bayar hurgie:
Mash sain beltgegdsen huniig himiin hureelengiin zahirald songoson baina. Amjilt husie.
2017-02-21
Зочин:
Jargalsaihan cn tom haalgatai yum baina Arai l buruu hunee himicnuud songojee haramsaj baina
2017-02-21
Zochin:
Hoolnii savnuud tsalin mungunii garznuud
2017-02-21
ggg:
Haha
2017-02-21