Эрдэмтэн, судлаачид жагсана
ШУА-ийн Геологи, палеонтологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270-р тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг өчигдөр авах байсан ч илрүүлээгүй байна.
Тиймээс "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос маргааш 11.00 цагаас "Ажлын байрыг минь буцааж өгөөч?" гэх эсэргүүцлийн цуглааныг Геологи, палеонтологийн хүрээлэнгийн гадаа зохион байгуулахаар болжээ.
Асуудлыг шийдэхгүй бол шинжлэх ухааны салбарынхныг хамарсан "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаалыг ирэх гуравдугаар сард зохион байгуулах гэнэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ