Трамп дүрвэгсдийг өдөөн турхирлаа

img

Ерөнхийлөгч Трампийн Шведийн талаар хэлсэн нэгэн зөгнөл биелсэн байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр тэрбумтан Дональд Трамп сонгогдсоноос хойш олны анхаарлыг татсаар байна. Гаргасан зарлиг болон хэлж буй үг нь олон нийтийг гайхшруулсаар. Тэгвэл Трампийн санамсаргүйгээр хэлсэн үг бодитоор биелж эхэлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд онцоллоо. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Флорида мужид иргэдтэй уулзах үеэрээ дүрвэгсдийн эсрэг гаргасан төлөвлөгөөгөө хамгаалж, гадаадын орнуудад дүрвэгсдээс болж үйлдэгдсэн гэмт хэргүүдийн талаар ярьсан юм.

 

Трамп “Нэн яаралтай нэр бүхий исламын шашинтай долоон орны иргэдэд виз олгохоо  зогсоохгүй бол Европын орнуудад болсон аймшигтай үйл явдлууд АНУ-д болж болзошгүй” хэмээн сануулсан юм. Ерөнхийлөгч мөн “АНУ цагаачдыг хүлээн авахгүй” гэдгээ дахин илэрхийлжээ.

 

Ерөнхийлөгч ийнхүү хэлэхдээ Европын орнуудад болж буй дүрвэгсдийн хямралыг жишээ болгон ярьсан байна.

 

Трамп “Та бүхэн эргэн тойрноо хараач. Герман улсад юу болж байна. Өнгөрсөн шөнө Швед улсад юу болсныг хар, сана. Олон тооны дүрвэгсдийг тус улс хүлээн авснаар аюултай байдалд ороод байна. Брюссель хотноо юу болсныг бид мартаж болохгүй. Мөн Парист юу боллоо. Галт зэвсгээр зэвсэглэсэн хэсэг залуус яг л галзуу мэт аяглаж, олон тооны хүнийг хөнөөсөн. Дүрвэгсдээс болж дэлхий даяар юу болж байгааг харцгаа” хэмээн хэлжээ.

 

Ерөнхийлөгчийн баримт, нотолгоогүй мэдэгдэл шведчүүдийг айлгасан билээ. Учир нь Трамп “Өнгөрсөн шөнө Шведед юу болсныг хар. Тус улсад орогнож буй олон мянган дүрвэгсэд эмх замбараагүй байдал үүсгээд байна” гэж хэлсэн юм. Гэтэл Трампийн үймээн болсон гэгдээд буй өдөр Шведэд тайван, ямар ч олныг хамарсан үйл явдал болоогүй байна. Харин нийслэл хотноо Европын шилдэг дуучдын дунд зохион байгуулагддаг “Eurovision” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлчдийг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байжээ. Трампийг ямар ч баримтгүйгээр худал мэдэгдэл хийсэн явдлыг Шведийн Гадаад хэргийн яам эрс буруутгаж, АНУ-ын Төрийн Департаментаас Ерөнхийлөгчийн хэлсэн үгний талаар албан ёсны тайлбар шаарджээ. Шведийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Катарина Акселссон “АНУ-ын Ерөнхийлөгийн гэнэтийн мэдэгдэл шведчүүдэд хүндээр туслаа. Түүний мэдэгдэл улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн явдалд сэтгэл дундуур байна” гэж мэдэгдэв.

 

Уг мэдэгдлийн дараа шведчүүд олон нийтийн сүлжээгээр өнгөрсөн шөнө өөрт нь тохиолдсон үйл явдлынхаа талаар жиргэцгээж, “Трамп ч аргагүй л хошин шогийн мэдрэмжтэй юм аа” гэсэн байна. Гэтэл Трампийн Флоридад хэлсэн үг бодит амьдрал дээр биелсэн байна. Шведийн Стокгольмын дагуул хот болох Ринкебю хотноо өчигдөр дүрвэгсэд эмх замбараагүй байдал үүсгэжээ. Дүрвэгсэд замдаа таарсан дэлгүүрүүдийг тонож, галдан шатаасан хэд хэдэн хэрэг бүртгэгджээ. Уг жагсаалд нэгдсэн дүрвэгсэд цагдаагийн ажилчид руу чулуу шидэж, танхайрчээ.

 

Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч ашиглаж, тэднийг эмх замбараагүй байдлаа зогсоохыг шаардан агаарт хэд хэдэн удаа хий буудсан гэнэ. “Цагдаагийнхан Ринкебю хотын метроны буудал орчмоос олон улсад эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчлах үед олон тооны дүрвэгсэд эмх замбараагүй байдал үүсгэсэн” хэмээн оршин суугчид мэдээлэв.

 

Эмх замбараагүй байдлын улмаас үүргээ гүйцэтгэж байсан нэг цагдаа хүндээр гэмтэж, эмнэлэгийн тусламж авчээ. Мөн цагдаагийнхан Хойд Африк гаралтай арав гаруй этгээдийг баривчилжээ. “Хэдэн хүн уг жагсаалд оролцсон нь тодорхойгүй байна. Олон жагсагч цагдаа нарыг харсаныхаа дараа зугтаасан” хэмээн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ларс Бюстрем мэдээллээ. Ринкебю хотоос гадна нэг хотод дүрвэгсэд эмх замбараагүй байдал үүсгэж, 10 гаруй автомашин шатаасан хэрэг гарчээ. Одоогоор уг хэргийг шалгаж буй гэнэ.

 

Нэгэн интернэт хэрэглэгч “Бид Трампийн мэдэгдлийг шоолсон. Гэтэл тэр үнэн ярьжээ. Хэрвээ бид илүү ухаантай байсан бол Трампийн мэдэгдлийг хүлээн авч, аюулгүй байдлаа илүү чангаруулах хэрэгтэй байсан юм. Одоо бүгдээрээ Трампийн мэдэгдлийг үргэлж чих тавин сонсож байя” гэсэн бол өөр нэг хэрэглэгч “Трамп л дүрвэгсдийг буруу зүйлд өдөөн турхирлаа. Швед дүрвэгсдийг хүлээн аваад нилээн хэдэн жил болж байна. Гэтэл тэд өнгөрсөн хугацаанд ганц ч удаа биднийг гонсойлгох зүйл хийж байгаагүй. Харин Трампаас болж тэд илүү зоригтой, өөрсдийгөө батлан харуулахыг зорилоо” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-22