Ливийн эргээс 74 цогцос олджээ

img

 

Ливийн эрэг орчмоор 74 хүний цогцос олдсон байна. Цогцоснууд далайн давалгаанд туугдан, ийнхүү эрэг дээр гарч ирсэн хэмээн албаныхан мэдээлэв. Олон улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн элч нар цогцсуудыг Завия хотноо хүргэсэн байна.

 

Тус нийгэмлэгийн ажилтан “Цогцсуудыг хэн болохыг нь тогтоогоогүй байна. Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Ямартай ч цогцсуудыг оршуулах болно” гэж мэдэгджээ.

 

“Дүрвэгсдийн тээвэрлэн явсан завь осолдсоны улмаас эдгээр цогцсууд эрэгт шидэгдсэн байх” хэмээн албаныхан үзэж байна.

 

Мөн аврагчид ослын газраас холгүй 20 орчим насны эрэгтэйг олсон бөгөөд тэрбээр ухаангүй байгаа юм. Залуу сэрвэл хэргийн талаар тодруулах гэнэ.

 

Өнгөрсөн онд Газар дундын тэнгист олон завь осолдож, 5000 орчим хүн амиа алдсан талаар НҮБ-аас оны эхээр мэдэгдсэн билээ.  Европын холбоо дүрвэгсдийг амь өрсөн, Газар дундын тэнгисийг гатлан ирэхгүй байхыг уриалаад байна. Европын ихэнх орон дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэн, хилийн хамгаалалтаа нэмэгдүүлээд байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хохино жаргалтай газар хүн тогтохгүй өвстэй газар мал тогтдоггүй гэдэг шиг хөөрхий Каддафи ахыгаа америкийн заавраар цааш харуулаад өөрсдөө ингэж жаргаж байгаа юм. Өрөвдөөд байх юм байхгүй
2017-02-22