Женнифер Лопез: Эрчүүдээс болж дахин уйлмааргүй байна

img

Дуучин, жүжигчин Женнифер Лопез өчигдөр “ELLEN” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Макс, Эмми хоёр том болж байна уу. Эх хүний жаргалаасаа хуваалцаач?

 

-Аз жаргалаа үгээр хэлэхийн аргагүй. Миний амьдрал эхэлж байгаа мэт санагдаж байна. Одоо л бүх зүйл тодорхой болж, амьдралыг таних нүд нээгдэж байна. Амьдралд юу нь чухал, юу чухал бус гээд сайн муугийн ялгааг таньж мэддэг болсон.

 

-Хүүхэд таны мөрөөдөл байсан гэж сонссон. Энэ талаар сонирхуулаач?

 

-Энэ үнэхээр гэнэтийн бэлэг байсан. Би 2004 онд экс нөхөр Марктай хуримаа хиймэгцээ л хүүхэдтэй болохыг хүсч байсан. Гэхдээ хүссэнээр болоогүй. Харин гурван жилийн дараа, нэг л мэдэхэд хүүхэдтэй болсон байсан. Тэр үед би Португалид тоглолтоор явж, Марк Нью-Йоркт гэртээ үлдсэн байсан юм. Би үсээ засуулаад сууж байхдаа зүрх дэлсээд байх шиг санагдаад, нэг л сонин болчихсон. Манай үсчин “Юу болов” гэж надаас асуухад би сандарсандаа юу ч хэлээгүй. “Би хүүхэдтэй болчихож. Миний дотор шинэ амьдрал эхэлж байна” гэсэн бодол толгойд эргэлдэж байлаа. Тэгээд л гэр рүүгээ бушуухан хариад, жирэмсний тест авч үзсэн дээ. Бараг 20-иод тестээр шалгасан.

 

-Таныг хүүхдийнхээ хувь тавиланг эс байхад нь өөрчилсөн гэдэг?

 

-Бид хоёр хүүхэдтэй болохыг хүссэн. Тэгээд л мөрөөдлөө биелүүлсэн.

 

-Та хоёр гайхалтай хос байсан. Бүгд л та хоёрт атаархаж байлаа. Гэхдээ нэг л олны хайрыг хүлээгээд байсан гайхалтай хос салж буйгаа зарласан. Үнэхээр гэнэтийн бас гунигтай байсан?

 

-Хуримын үеэр хүн болгоно “Насан туршдаа ганцхан чамайг хайрлана. Үхсэн ч сэхсэн ч би чиний хажууд л байх болно” гэж нэг нэгнийхээ өмнө амладаг. Би ч олон удаа энэ үгийг зөндөө хэлж байсан. Харин энэ үг надад тохирохгүй байгаа бололтой. Энэ үгийг хэлсэндээ ч тэр үү, нэг бол сэтгэл санаа хувирсандаа ч тэр үү одоо сайн мэдэхгүй байна.

 

 

-Дуучин, жүжигчин, бүжигчин, бизнес хатагтай... Эдгээрийн алийг нь та нэгдүгээрт тавьдаг вэ?

 

-Алийг нь нэгдүгээрт тавихаа сайн мэдэхгүй байна. Би байнга л шинэ зүйл бодож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлж явдаг учраас нэг л мэдэхэд энэ бүх салбарт орчихсон байсан. Хүн ер нь олон зүйлийг нэгэн зэрэг амжилттай хийж чадна шүү дээ.

 

-Та шинэ хайр сэтгэлтэй учраад нэлээдгүй хугацаа өнгөрлөө, нэг хүн шиг болж чадсан уу?

 

-Гэхдээ би энэ талаар ярьмааргүй байна. Эрчүүдээс болж дахин уйлмааргүй байна. Би хангалттай уйлсан. Одоо сэтгэлээ сайн барих болно. Муу учралаас хол байх болно.

 

-Таны нэг кино санаанд орлоо “Monsterin Law” кинондоо хадам ээжтэйгээ таагүй харилцаатай бүсгүйн дүр бүтээж байсан. Ирээдүйд хэр сайн хадам ээж байх бол, ер нь бодож үзсэн үү?

 

-Үгүй ээ, Би хүүхдүүдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрөх болно. Би тийм хар дарсан зүүд шиг муу эмэгтэй биш. Хэрэв хүүтэй нь холбогдсон л бол ээжтэй нь бас ойлголцох л хэрэгтэй гэдгийг охид, хөвгүүд сайн ухаарч, багаасаа сайн боловсрох хэрэгтэй.

 

-Паппарацийн дуранд эвгүй дүр төрхтэй баригдаж байгаагүй цорын ганц од та байх. Яаж өдөр бүр өөрийгөө ингэж гайхалтай авч явж чаддаг юм бэ?

 

-Би гадагш гарахаасаа өмнө өөрийгөө бэлтгэдэг. Миний ээж, эмээ хоёр ингэж сургасан юм. Гэрээс гарахдаа усанд орохгүйгээр, ядаж үсээ самнахгүйгээр хэзээ ч битгий явж бай. Гэхдээ эмэгтэй хүн үргэлж өөртөө анхаарал тавьж, хүний нүдэнд аятайхан харагдаж байвал зүгээр.

 

-Та бие галбиртаа үргэлж сэтгэл хангалуун байдаг уу?

 

-Үгүй ээ, жаахан охин байхдаа тарган гэж өөрөөсөө ичдэг байсан. Харин азаар, нас биед хүрээд турсан. Холливудад анх ирэхэд хүмүүс нь их жижигхэн, нарийхан юм шиг санагддаг байлаа. Гэсэн ч би өөрийгөө тарган гэж боддоггүй шүү. 

 

 

-Та өөрийгөө хэзээ нэг өдөр ийм алдартай болно гэж бодож байв уу?

 

-Надад тийм мэдрэмж төрдөг байсан. Кинонд тоглож, дуулаад л, хүмүүс намайг харах гэж хошуураад л. Энэ бүхнийг төсөөлөн бодож, мөрөөддөг байлаа. Зүүдэндээ олон ч удаа улаан хивсэн дээр алхаж байна гэж боддог байсан. Тэр биелсэн. Сайхан зүүд зүүдлэх, ирээдүйд нэг зүйл болохыг зөгнөдөг гэж боддог.

 

-Аанхаарлын төвд байхаар биеэ тоох бодол төрдөг үү?

 

- Анхаарлын төвд... тиймдээ. Гэхдээ надад биеэ тоох зан ердөө байдаггүй.

 

-Таны муу зуршил?

 

-Надад хийж чаддаггүй түмэн зүйл бий. Би удаан тогтож сууж чаддаггүй. Миний хамгийн муу зуршил бол хүнтэй ярихдаа анхаарлаа төвлөрүүлдэггүй зан. Би заримдаа хүнтэй ярьж байхдаа огт өөр юм бодоод суучихдаг. Энэ мэдээж маш бүдүүлэг хэрэг.

 

-Оддын хачин жигтэй ааш, тэдний тавьдаг хатуу шаардлагын тухай хов жив байнга л гарч байдаг. Та хэр өндөр шаардлага тавьдаг вэ?

 

-Амьдралаас тасарчихсан юм шиг одод байдаг л даа. Гэхдээ би тэдэн шиг шаардлага хэзээ ч тавьж байгаагүй. Миний байрлах өрөөний ханыг тийм өнгөөр ингэж буд гэж би хэзээ ч шаарддаггүй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bn:
To JLo, be in your age- nasandaa bai avagai mini
2017-02-22
jlo fan:
ene uchigdur ugsun yariltslaga bish baina. hezee haanaas orchuulsan yum be ali deer ueiinh baina
2017-02-22
Tuul:
boginoxon xoltei,goroos shig tsaraitai tsarai muutai emegtei.iim emegteichuud xogooroo l baidag sh dee
2017-02-22
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-22